ДОРНОД: Ерөнхий боловсролын 27 сургуульд 884 багш ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-10-03 11:39:41

Чойбалсан /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29 дэх, Монголын багш нарын 57 дахь удаагийн баяр болох гэж байна. Жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг ЮНЕСКО-гоос Дэлхийн багш нарын өдөр болгон 1994 онд зарласан байдаг. 

Дорнод аймгийн боловсролын салбарын тоон мэдээллийг сонирхуулъя.


  • Дорнод аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын салбарт нийт 953 хүн ажиллаж байгаагаас 769 нь эмэгтэй.
  • Дээр дурдсан 953 багш ажилтнаас 259 нь үндсэн багш, 230 нь туслах багш.
  • Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгчээр 34, арга зүйчээр 30 хүн СӨБ-ын салбарт ажиллаж байна.
  • Зүүн бүсийн хэмжээнд нийт 96 цэцэрлэг бий. Тодруулбал, Дорнод 36, Сүхбаатар 24, Хэнтий 36 цэцэрлэгтэй.
  • 36 цэцэрлэгийн 237 бүлэгт 6948 хүүхэд хүмүүжиж байна.
  • Цэцэрлэгт энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 51 хүүхэд хамрагджээ.
  • Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 27 сургуулийн 631 бүлэгт 18956 хүүхэд суралцаж байна.
  • Ерөнхий боловсролын 27 сургуульд 884 багш ажиллаж байна. 
Related news