ДОРНОД: Эвдрэлтэй 50 км авто замыг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2025-09-15 18:25:08

Чойбалсан, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн эвдрэлтэй 50 км авто замыг шинэчлэх ажил эхэллээ.


Дэлхийн банкны 16.6 сая ам.долларын санхүүжилтээр хоёр жилийн хугацаанд үргэлжлэх энэхүү төслийг "Шандун Лүчиау групп" ХХК гүйцэтгэнэ. Автозамын зорчих хэсгийн өргөн 7 м, далангийн өргөн 10 м байх бөгөөд 38 см цементээр бэхжүүлж, буталсан чулуун суурьтайгаар тавих юм.


Мөн Норовлин-Баян-Уул чиглэлийн замын хучилтын ажил эхэлсэн байна.

Related news