ДАРХАН-УУЛ: Урьдчилсан байдлаар 22927.3 тн ургац хураан авах төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-09-21 14:37:18

Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг энэ онд 19235 га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 24851.1 га-д буюу 5616.1 га талбайд улаанбуудай, төмс, хүнсний ногоо болон бусад төрлийн ургамал тарсан аж. Энэ жил урьдчилсан байдлаар 13729 га талбайгаас 22927.3 тонн буюу нэг га-аас 16.7 цн улаан буудай хураан авах төлөвтэй байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Үүнээс 2.100 тн улаанбуудайг ирэх оны тариалалтад,1.500 тн улаанбуудайг үрийн нөөцөд, 2.677 тн-ыг тэжээлд, 16.650 тн-ыг гурилын үйлдвэрлэлд нийлүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.


Төмс 373 га талбайгаас 4477.2 тн буюу нэг га-аас 120 цн, хүнсний ногоо 1326.8 га-аас 19067.4 тн буюу га-аас 143.7 цн, тосны ургамал 4391.4 га-аас 1756.6 тн буюу га-аас 4.0 цн, малын тэжээл 1246 га-аас 2242.8 тн буюу га-аас 18 цн ургац хурааж авах урьдчилсан тооцоог гаргажээ.


Урьдчилсан байдлаар улаанбуудайн ургац өмнөх оны гүйцэтгэлээс 7547.8 тн, тосны ургамал 321.6 тн, малын тэжээл 1321 тн тус тус илүү, төмс 2999 тн, хүнсний ногоо 1051.9 тн бага ургац хураан авах урьдчилсан баланстай байна.


Уринш боловсруулалтыг өнөөдрийн байдлаар 9339.65 га талбайд хийсэн бол намрын ургац хураалтад үр тарианы 48 комбайн, төмс хүнсний ногооны 28 хураагч техник ажиллахаар техник засварын ажил 85.4 хувийн гүйцэтгэлтэй хийж байна. Техникийн хүчин чадлын тооцооноос үзвэл ургац хураалтад цаг уурын ямар нэгэн хүндрэл учрахгүй бол 15-21 хоногт хураах ажээ.

Related news