Үерийн онц эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2900 өрхийг нүүлгэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод дөрвөн төрлийн үерийн эрсдэлтэй бүсэд 28,843 өрх амьдарч байна.
Үүнд голын
үерт өртөх суурьшлын бүс 8, шар
усны үерт өртөх суурьшлын бүс 3, уруйн үерт өртөх суурьшлын бүс 75, үүнээс онц эрсдэлтэй 20 бүс
байгаа. Эдгээр онц эрсдэлтэй бүсэд цаг уурын автомат мэдээлэгч байршуулах
шаардлагатай. Ингэснээр аливаа гамшиг болохоос өмнө мэдээлэл авах боломж бүрдэх
аж.
Харин ус
үл нэвтрүүлэх талбай 32,140 га байна. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газарт ус
зайлуулах шугам сүлжээ байхгүй гэсэн үг гэдгийг НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэв.
Дээрх өрхүүдээс эхний ээлжид онц эрсдэл бүхий нөхцөлд
амьдарч буй 2900 өрхийг 29 байршилд нүүлгэнэ. Нийслэлийн газар зохион байгуулалтын
төлөвлөгөөнд нүүлгэн шилжүүлэх 29 байршилд нийт 427.3 га газрыг бэлджээ.
Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн цаашид хэрэгжүүлэх
менежментийн стратеги гарган, үерийн
эрсдэлээс сэргийлэх, тооцоолох чадавхыг нэмэх, үерээс хамгаалах байгууламжийн
сүлжээг тооцох, хүн амын аюулгүй байдлын анхааруулах тогтолцоог сайжруулах,
хотын инженерийн бэлтгэлийн мастер
төлөвлөгөө хэрэгжүүлэх санхүүжилтийг шийдэхээр төлөвлөжээ. Нийслэлийн инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер
төлөвлөгөөний дагуу шинээр үерийн 345 км далан, суваг барихад 4.9 их наяд төгрөг шаардлагатай аж. Мөн үерийн эрсдэлийн
менежментэд олон нийтийн оролцоо чухал гэдгийг Хотын дарга онцолж байв.