Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатарт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТАзийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 18-25-нд болно.
Тус тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казакстан, Тайван, Хонгконг зэрэг 7 орны баг тамирчид өрсөлдөх юм. Багууд хоёр хэсэгт тойргоор тоглоно.
Бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр Азийн оюутны спортын холбоо, БСШУЯ, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд тэмцээний сугалааг хамтран явууллаа.
Сугалаагаар бол А бүлэгт БНХАУ, БНСУ, Хонгконг, Б бүлэгт Монгол, Казакстан, Тайван, Макаогийн сагсчид тойргоор тоглохоор болов. Сугалааг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж, бусад орны тоглогчдод оноолтын талаарх мэдээллийг хүргэлээ.
М.Бумсүрэн
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
4 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
7 days