ХӨВСГӨЛ: Стратегийн команд штабын сургууль эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-07 09:06:48

Мөрөн  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх зорилготой Стратегийн команд штабын сургууль 6.00 цагт эхэллээ.


Энэ үеэр аймаг, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн байгууллагуудын харилцан ажиллагааг жигдрүүлэх, улсын гамшигтай тэмцэх болон төрийн цэргийн байгууллагын чиглэлийн төлөвлөгөөг тодотгох, нэгдсэн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, гамшгийг хохирол багатай даван туулах чадавхыг дээшлүүлэх зорилготой юм.

 

Сургуульд Хөвсгөл аймгийн онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 100 гаруй албан хаагч оролцож байна.


Дадлага сургуулийн хүрээнд энэ сарын 8-ны 16.00 цагт зарлан мэдээллийн дохио орон даяар дуугарч, иргэдийг аюулгүй талбайд нүүн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Энэ сарын 7-9-ний өдрүүдэд  үргэлжлэх  стратегийн команд штабын сургуульд 21 аймаг, 9 дүүрэг оролцож байна. 


 

 

Related news