ДОРНОГОВЬ: Жюү жицүгийн бүсийн зэрэглэлийн олон улсын тэмцээнд Дорноговийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-05-16 09:26:26

Сайншанд /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн дэлхийн чансааны 800 оноо олгох бүсийн зэрэглэлийн олон улсын тэмцээн Сайншанд хотод тавдугаар сарын 13-14-нд боллоо.

Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ-ын нийт 22 клубийн 690 орчим тамирчин kids, infant, teen, junior, насанд хүрэгчид мастерс гэсэн төрлүүдэд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан  байна.

"AJP TOUR DORNOGOBI REGIONAL CHAMPIONSHIP" тэмцээний багийн дүнгийн шагналын сан 10 сая төгрөг бөгөөд өсвөр, залуучуудын насны багийн дүнгээр Баялаг дэвжээ гутгаар байр, дэд байрт Ralph Gracie Mongolia, тэргүүн байрт Дорноговь аймгийн Хилэнц дэвжээ тус тус тэргүүлэв.

Харин насанд хүрэгчдийн багийн дүнгээр гутгаар байрт 10700 оноогоор JUMP MONGOLIA, дэд байрт 11602 оноогоор Дорноговь аймгийн Хилэнц дэвжээ, тэргүүн байрт 13900 оноогоор Гаруда академи тус тус шалгарчээ. 

Тэмцээнийг Дорноговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Монголын Жюү жицүгийн холбоо, Дорноговь аймгийн Жюү жицүгийн холбоо хамтран зохион байгуулсан байна.
Related news