ДОРНОГОВЬ: Хогийг мөнгө болгож буй залуу
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дээрх зураг бол гялгар, уут, хог хаягдлыг ашиглан сандал болон бусад зүйлсийг бүтээсэн говь нутгийн залуусын бүтээл юм.
Дорноговь аймгийн Сайншанд хотод хог ангилан ялгаж, дахин боловсруулах “Эко говь” компани 2020 оноос хойш ажиллаж байна.
Тус компани хөнгөн цагаан, хуванцар сав, гялгар уут зэргийг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үүсгэн байгуулсан цагаасаа эхлэн 38 тонн гялгар уут, 12 тонн цаасан хайрцаг, 22 тонн хуванцар савыг дахин боловсруулжээ. Тус компанийг үүсгэн байгуулсан Э.Ган-Эрдэнэтэй уулзахад манай компани дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр үйл ажиллагаагаа эхэлж хүнд үед чадан ядан ажилласаар өнөөг хүрлээ.
Зарим үед ажил маань зогсонги байдалд ч хүрч байлаа. Гэхдээ шантарсангүй, ажлаа үргэлжлүүлж байна.Орчин тойрондоо хоггүй цэвэр амьдрах, хогоо дахин ялгаж, дахивар бүтээгдэхүүн болгох ухамсар соёлтой хүмүүс байхад хогийг замбараагүй хаях, хогоо ангилж ялгахгүй байх асуудал өнөөдөр ч тулгамдсан хэвээр. Хогоо ангилж ялгах тал дээр хүмүүсээс жаахан гэсэн сэтгэл гарвал сайн.
Бид хоггүй цэвэр хотыг бүтээхийн
тулд хамтран ажиллах ёстой” гэсэн юм. “Эко
говь” үйлдвэр гурван ажилтантай бөгөөд Э.Ган-Эрдэнэ компанийнхаа гүйцэтгэх
захирлаас гадна үйлдвэрийн тоног
төхөөрөмжөө ажиллуулж, харилцагч нартайгаа уулзах гээд түүний ажил мундахгүй
аж.
Сүүлийн үед Дорноговьд үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж гялгар уут болон бусад хог хаягдлаа цуглуулах талаар саналаа хэлж, компанийн хүмүүст хогоо савлахад нь зориулж шуудай өгчээ. Харин аж ахуйн нэгжүүд тэдний ажлыг дэмжин хог хаягдлаа үнэ төлбөргүй өгөхөөс гадна тэрбээр долоо хоногтоо хоёр удаа очиж цуглуулсан хаягдлыг авдаг аж.
2023 оноос эхлэн хог хаягдлыг үнэлж, тодорхой урамшуулал олгохоор ажиллаж буйгаа хэлсэн. Тухайлбал нэг кг гялгар уутыг 500, хуванцар савыг 100-150, тос маслоны савыг 200-250 төгрөгөөр авдаг аж. Эко говь үйлдвэрийг байгуулахад сум орон нутгаас тодорхой хэмжээнд тусалж, тус компани ЖДҮ-ийн зээлд хамрагджээ.
Тэрбээр энэ жил хашаандаа эрчим хүч татуулж,
үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахыг зорьж байна. Ингэсэн тохиолдолд найман ажлын байрыг шинээр бий болгох боломжтой аж. Сайншанд хотын иргэд аж
ахуйн нэгжээс өдөрт 30-40 бункер хог гарч Хот тохижилтын ажилтнууд хогийн цэгт хүргэдэг аж.