БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн хэмжээнд электрон тамхи худалдан борлуулахыг хориглов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын энэ сарын 5-ны өдрийн 205 дугаар захирамжаар тус аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд утаат болон электрон тамхи, түүний дагалдах хэрэгслүүдийг худалдан борлуулахыг хориглолоо.
Мөн бүх төрлийн тамхины хор уршгийг таниулах, донтохоос урьдчилан
сэргийлэхэд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулахыг
аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол
шинжлэх ухааны газарт тус тус даалгав.
"Нэгдүгээрт, Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжилтийг хангах, хоёрдугаарт,
хүүхэд, залуучууд эрүүл мэндээрээ хохирох, гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос
урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан" гэдгийг аймгийн
ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай онцоллоо.
Related news

