Тодотгол дагасан 17 хууль, нэг тогтоолын төслийг батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-09-07 23:00:42

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн зарим хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, "Үйлчлэгч нар цалингаа бүтэн авч чадалгүй цагаар цалинжих болж байна. Шүүгч нар яагаад хуучин цалингаа авах болов. Мөн төрийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмжийг яагаад ялгавартай өгөх болов" гэсэн бол УИХ-ын гишүүн С.Чинзориг төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад олгодог тэтгэмжийг нэгдсэн жишгээр олгодог байх нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Харин УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ямар ч тохиолдолд 1-12 сар гэдэг нь зохимжгүй зүйл. Өмнөх парламентад хэдэн жил төрд ажилласнаар нь хамаарч нэг удаагийн тэтгэмжийг олгодог байх тухай ярьж байсан. Энэ нь их зөв шийдэл болох байсан шүү" гэлээ.

Хэлэлцүүлгээр: 

1. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай

2. Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай

3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

4. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

5. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

6. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

7. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

8. Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

9. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай

11. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

12. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

13. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

14. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

15. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

16. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

17. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

18. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан бол Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг "Хэлэлцэх шаардлагагүй" гэж үзлээ. Үүгээр чуулганы өнөөдрийн хуралдаан үдшийн 23:50 минутад өндөрлөв.

Б.Туул

Related news