БАЯН-ӨЛГИЙ: Нийгмийн хариуцлагын хүрээнд хогийн цэгийг цэвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-25 11:48:31

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ЗДТГ тус сумын нутаг дэвсгэрт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг "SG Group" компанитай хамтран ажиллах гэрээг өнгөрсөн онд байгуулжээ.


Гэрээний хүрээнд "SG Group" компани 30 сая төгрөгийн дэмжлэгийг орон нутагт үзүүлсэн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон энэхүү мөнгөөр сумын хогийн цэгийг овоолох, цэвэрлэх, манаачийн байр барих ажлыг энэ долоо хоногоос эхлүүлжээ.


Цэнгэл сумын хогийн цэгийг 1963 оноос ашиглаж эхэлсэн бөгөөд эдүгээ 100 орчим га талбайг хамарсан байна. Үүнээс энэ удаад 50 га талбайд цэвэрлэгээ хийж, тойруулан далан татаж, манаачийн байр барина. Цаашид манаачийн цалин хөлсийг орон нутгаас шийдвэрлэж, хогийг цэгээс гадуур хог асгахгүй байхад хяналт тавих аж.


Харин 2023 онд тус компанийн дэмжлэгээр сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн гал тогоонд засвар хийхээр төлөвлөж байгаа гэдгийг сумын удирдлага онцоллоо.

 

Related news