Манай улс 630.3 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2023-04-25 10:20:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс он гарснаас хойш нийт 630.3 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна. Үүнд А-80 автобензин 6.8 мян.тн, АИ-92 автобензин 186.4 мян.тн, АИ-95/98 автобензин 6 мян.тн, дизель түлш 357.2 мян.тн, онгоцны түлш 12.7 мян.тн, Жет А-1 14 мян.тн, бусад 46.9 мян.тн байв


Улсын хэмжээнд энэ сарын 21-ий өдрийн байдлаар 117,101 тн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 4,826 тн буюу 29, АИ-92 автобензин 33,433 тн буюу 27, АИ-95 автобензин 2,876 тн буюу 22, дизель түлш 71,524 тн буюу 29, онгоцны түлшний 33 хоногийн нөөцтэй байгаа юм.


Улаанбаатар хотод 56,614 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 924 тн, АИ-92 автобензин 17,203 тн буюу 18, АИ-95 автобензин 1,397 тн буюу 19, дизель түлш 34,347 тн буюу 29 хоногийн хэвийн нөөцтэй байна. 

Related news