МАН-ын бүлэг хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 15:21:25

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна.

Бүлгийн хуралдаанаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудлууд буюу 2016 оны төсвийн тодотгол, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар хэлэлцэх аж.

Өнөөдөр УИХ-ын дөрвөн байнгын хороо хурлдахаар төлөвлөсөн байсан. Үдээс өмнө Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдсан. МАН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулан 14.00 цагаас хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

Ч.Ариунболд

Related news