БУЛГАН: Буриад номын дээжээс бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-30 11:54:39

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн номын сан буриад номын дээжээр арвижлаа.


Тус номын сангийн дарга Т.Мөнгөнтуяа:

-ОХУ-ын Буриад улсын Закамень аймгийн номын сангийн захирал Лариса Ардаева буриад ном зохиолын дээжээс бэлэглэлээ. 2019 оноос эхлэн манай хоёр аймгийн номын сан хамтын ажиллагаатай ажиллаж байна гэлээ.


Буриад зоны түүх, өв соёлтой холбоотой 30 шахам номыг аймгийн номын санд бэлэглэсэн байна.


Related news