ДОРНОГОВЬ: Өрхийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-22 11:54:12

Сайншанд /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн хүн амын тоо 2022 оны жилийн эцэст 71 812 байна. Нийт хүн амын 50.4 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа бол 49.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж буй.

Өрхийн тоо 2022 онд 21 265 болж, өмнөх оноос 0.7 хувиар нэмэгджээ. Хүн амын тоог байршлаар нь авч үзвэл хот тосгон хамгийн их буюу 65 хувь, хөдөөд 22.5 хувь, сумын төвд 12.5 хувь байна. Хамгийн их хүн ам суурьшдаг аймгийн төв Сайншанд хотод 26 мянга орчим, Замын-Үүдэд 18 мянган хүн амьдарч байна.  

Related news