Узбекистаны баг өсвөрийн хоккейн Азийн аваргын тэмцээнээс дөрөв дэх хожлоо авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар
/МОНЦАМЭ/. Өсвөрийн
18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын
"Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд үргэлжилж байна.
Дөрөв дэх тойргийн тоглолт өнөөдөр /2023-3-15/ 13:30 цагаас Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/, Ираны багуудын тоглолтоор эхэлж, Арабын Нэгдсэн Эмирт Улс /АНЭУ/-ын баг 7:2 оноогоор ялалт байгуулсан юм.
Узбекистан
Тайландын багууд 17:00 цагаас тоглож, Узбекистаны баг 10:2 оноогоор өрсөлдөгчөө
буулган авч энэ тэмцээнээс 4 дэх хожлоо авлаа.
Эхний 4 тойрогт 100 хувийн амжилт үзүүлсэн энэ багийн хувьд тус тэмцээнээс алтан медаль хүртэх боломжтой болж байгаа нь энэ юм. Монгол, Туркменистаны багуудын тоглолт 20:30 цагт эхэлнэ.
Тоглолтын
хуваарь: /2023.03.17/
13:30. Туркменистан-Иран
17:00. АНЭУ-Узбекистан
20:30. Тайланд-Монгол