ДОРНОГОВЬ: "Эртэч Сайншанд" аянд нэгдээрэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-03-14 09:06:59

Сайншанд /МОНЦАМЭ/. Олон улсын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Сайншанд сумын ЗДТГ-аас "Эрт нээе, илүү ихийг амжуулъя" уриан дор "Эртэч-Сайншанд" аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Сайншанд хот бол Дорноговь аймгийн аялал жуулчлалын хамгийн том бүс нутаг юм. Учир нь Сайншанд хотын ойролцоо Хамарын хийд, Ханбаян зүрх хайрхан, Энергийн төв зэрэг хол ойрын аялагч жуулчдын сонирхлыг татсан, тэдний зорин ирэхийг хүссэн түүх соёлын үнэт өв болсон газар нутаг байдаг.

Эртэч аянд нэгдэж Сайншанд хотын худалдаа үйлчилгээний байгууллага, дэлгүүрүүд үйл ажиллагаагаа эрт нээж олон нийтэд түргэн шуурхай үйлчилж буй. Тухайлбал, #Date кофе шоп, Дэнжийн дэлгүүр буюу Бүрдэнэ булаг" ХХК-ийн дэлгүүр, “Гүүн хөх эмийн сан  зэрэг байгууллага нэгдэж байна.



Related news