УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-09-01 17:35:18

УИХ-ын ээлжит бус чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан 17.30 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулав. Улмаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ юм. 

Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргасныг үндэслэн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан УИХ-д саналаа ирүүлсэн юм. Мөн түүний оронд уг албан тушаалд Б.Лхагвасүрэнг томилуулах санал ирүүлснийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж дэмжсэн. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг саналыг танилцуулахдаа эдийн засаг, банк, санхүү, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзсан үзсэн гэдгийг тодотгов. 

Н.Туяа

Related news