Чуулганы нэгдсэн хуралдаан эхлээгүй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Ээлжит бус чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагаас товлосон ч хараахан эхлээгүй байна.
Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дуусаагүй байгаа юм. Тус бүлгийн хуралдаан өнөөдөр 11.00 цагийн үед эхэлсэн бөгөөд чуулганаар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэж байгаа аж. Тухайлбал Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 9 асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Н.Туяа