Дорноговь аймагт 12465 сурагч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-01 13:00:33

Хичээлийн шинэ жил эхэллээ. Дорноговь аймгийн хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нийт 22 сургуулийн 429 бүлэгт  600 орчим багш ажиллаж 12465  сурагч суралцах урьдчилсан тоог аймгийн БСГ-аас  гаргалаа.

Дээрх 22 сургуулийн 11 нь ахлах, 10 дунд сургууль, нэг нь бага сургууль юм. Харин өнгөрсөн хичээлийн жилд тус аймгийн боловсролын салбарт 595 багш ажиллаж 419 бүлэгт 11895 сурагч суралцсан байна.

Энэ жил шинээр нэгдүгээр ангид элсэн суралцагчдын тоо зарим сургууль дээр багассан үзүүлэлттэй байгаа аж.

Тухайлбал, Сайншанд сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн нэгдүгээр анги дөрвөн бүлэгт  хичээллэж байгаа бол өмнөх жил 5 бүлэг хичээллэж байжээ.

Х.Эрдэнэбулган

Related news