Төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-31 20:43:16

Энэ жил "Улсын тэргүүний сум"-аар шалгарсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг даргын тамгын газар төрийн үйлчилгээг малчны хотонд хүргэх ажлын удирдамж гаргажээ.

Тус арга хэмжээг Засаг даргын тамгын газрын нэг цонхны үйлчилгээ, багийн ажлын албадтай хамтран зохион байгуулсан байна. Төрийн бүх үйлчилгээ энэ сарын 6-26-ны өдрүүдэд  Үнэгтийн 3, Хайрханы 1 дүгээр баг, Баяннуурын 4 дүгээр багт, Сүмбэрийн 2 дугаар багт, Мандалын 5 дугаар багт тус тус ажиллажээ.

Өвөлжилтийн бэлтгэл эхэлсэн, хичээл сургууль эхлэхтэй зэрэгцсэн их ажлын үеэр төв орж хөөцөлдөхөд хүндрэлтэй байсан үед нь тийнхүү малчдад хүрч ажилласан нь цагаа олсон ажил болсныг хэлэх малчид олон байлаа. Тус арга хэмжээ уламжлал болон үргэлжлэх аж.

Энэ ажилтай хамтатган Улсын тэргүүний сумын шагналын дээжийг малчин өрх бүрт хүргэсэн байна.   

Б.Мөнхзул

 

Related news