УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хичээлийн шинэ жилийн нээлтийн баярт оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-08-31 17:00:52

2016-2017 оны Хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан УИХ-ын дарга М.Энхболд маргааш нийслэлийн нэгдүгээр сургууль, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийслэлийн долдугаар сургуулийн нээлтийн баярт оролцоно. 

УИХ-ын дарга М.Энхболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт нэгдүгээр дунд сургуулийн хичээлийн жилийн нээлтийн ажиллагаанд оролцсоныхоо дараа МУБИС-ийн хичээлийн жилийн нээлтэд оролцох аж. 

Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа-1 хорооллын долдугаар дунд сургуулийн нээлтэд оролцох бол ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцох юм байна. Уг арга хэмжээ МУИС-ийн Төв байранд болох юм. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news