Мисс Б.Гүнзаяа 2 айлд гэр бэлэглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-02-06 14:37:24
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Miss Universe” тэмцээний ялагч Б.Гүнзаяа 2023 оныг хүмүүнлэг үйлсээр эхлүүлж Сар шинийн баярыг тохиолдуулан 2 айлд өргөө цагаан гэр бэлэглэжээ.


Нийгэмд тустай олон ажлыг санаалагч тэрбээр хүмүүнлэгийн “Хүүхэд Эрдэнэ” сангаараа дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө хандив, тусламж өрнүүлж жил бүрийн “Эх үрсийн баяр”-аар хүүхдүүдийг баярлуулдаг юм.


Вьетнам улсад хүүхдийн миссийн тэмцээний шүүгчээр уригдсан мисс Б.Гүнзаяа нь охид бүсгүйчүүдэд өөрийн амьдралаараа олж авсан туршлага, мэдлэгээ хуваалцах зорилготой “Сайхан бүсгүйн жор” номоо тун удахгүй нийтийн хүртээл болгох ажээ.


Related news