АРХАНГАЙ: Малчид бэлтгэсэн өвс тэжээлийнхээ 70-80 хувийг хэрэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-02-02 14:49:45
Архангай /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2022 оны 277 дугаар тогтоолоор Архангай аймаг 80.0 мянган тн өвс, 1300 тн гар тэжээл бэлтгэхээс 69.3 мянган тн өвс буюу 86.6 хувь, гар тэжээлийг 100 хувь бэлтгэсэн. Малчдын түвшинд хадлан, тэжээлийн бэлтгэл 93.3 хувьтай хангажээ.
Малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ нөөцөөс энэ сарын 1-ний байдлаар 70-80 хувийг хэрэглэсэн байна. Хүндэрсэн сумдын хувьд өвс тэжээлийн нөөцөө дуусан нэмж өвс, тэжээл зах зээлээс бэлтгэж байна.
Сумын аюулгүйн нөөцөд 1520 тн байгалийн хадлан, 570 тн тэжээл бүрдүүлэхээс 960.3 тн өвс буюу 63 хувийг, 354.5 тн тэжээл буюу 62 хувийг тус тус бэлтгэсэн.
Аймгийн аюулгүйн нөөцөөс Засаг даргын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрээр өвөлжилт хүндэрч буй 8 сум буюу Цахир, Хангай, Чулуут, Өгийнуур, Тариат, Хашаат, Жаргалант, Цэцэрлэг сумын малчдад ногоон тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 6000 төгрөгөөр, ашигт долооцыг 20 мянган төгрөгөөр худалдан борлуулаад байна.
Аймагт өнөөдрийн байдлаар өвс, тэжээл нэг боодол нь 18,000- 24,000 төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогоор 5,8 сая толгой мал тоологдсон. 2023 оны 02 дугаар сарын 02-ны байдлаар 34830 толгой мал буюу нийт сүргийн 0,5 хувь нь хорогджээ. Үүнээс:
Тэмээ-1 толгой, адуу- 1578 толгой буюу 0,3 хувь, үхэр-4781 толгой буюу 0,5 хувь, хонь-14362 толгой буюу 0,4 хувь, ямаа-12704 толгой буюу 0,8 хувь нь хорогдсон дүн мэдээтэй байна. Өвчнөөр 1404 толгой мал хорогдсон байна.
Related news