Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426.7 км төмөр замын төслийг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-30 10:34:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ онд 35 сая.тн-оос доошгүй ачаа, 2,4 сая зорчигч тээвэрлэнэ. Ингэснээр төмөр замаар тээх ачаа 26.8 хувиар нэмэгдэхээс гадна хөдлөх бүрэлдэхүүнийг 8 зүтгүүр, 800 вагоноор нэмж, Замын-Үүд-Эрээн боомтоор хоногт дунджаар 14.5 галт тэрэг хүлээлгэн өгөхийг ЗТХЯ мэдээллээ.


Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замын 47 км хэсэглэлд их засвар хийж, Зүүнбаян өртөөг өргөтгөж,“Богдхан төмөр зам” төслийг үргэлжлүүлж, барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэхээр зорьж байна. Мөн холболтын төмөр замууд, шинээр 4 чиглэлийн 1399 км төмөр замын барилгыг эхлүүлж, Ханги, Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил холболтын төмөр замын төсөл, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн 426,7 км төмөр замын төслийг эхлүүлэхээр ажлаа шат дараатай төлөвлөөд байгаа аж. 

Related news