Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг 2016 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөг түүний алдар гавьяаг нь мөнхжүүлэх, амьдрал, бүтээлийнх нь талаарх түүхэн үнэнийг ард түмэн, залуу үедээ таниулан сурталчлах, өвлүүлж үлдээх чиглэлээр боловсруулан баталж, шаардагдах хөрөнгийг 2016 оны улсын төсвийн төсөлд тусгах.асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгов.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг хэлэлцэж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ