ӨНӨӨДӨР: “Бодлогын түвшинд хамтарья” олон талт хэлэлцүүлэг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-25 06:18:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 25-нд болох үйл явдлын тойм:


-Засгийн газрын ээлжит хуралдаан болно


09.00 цагт: “Блью Скай” зочид буудалд: “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэлэлцүүлэгтэй. Утас 8811-7044.


09.00 цагт: ХЭҮК-оос Хоригдлын хөдөлмөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа”-г танилцуулна. Уулзалтад ХЭҮК, ШШЕГ болон хууль сахиулах байгууллагын удирдлага, ОУХБ, “Ардчилал судлалын хүрээлэн” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, төлөөлөл оролцоно.  Утас 99028438

 

10:00 цагт: “Пума империал” зочид буудалд: “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн талаар нээлттэй хэлэлцүүлэг болно.

 

11:00 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал тус газрын "Олон нийтийн төв"-д болно. Утас 8075-0912.


11.00 цагт: МҮОХ-ны байранд: Энэ сарын 27-28-нд “Степпе арена”-д болох “Тал нутгийн мөсөн шоу”-ны талаар мэдээлнэ. Уран гулгалтын гайхамшигтай тоглолтыг харуулах уг шоуг Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол, Японы Тэшүүрийн холбоо хамтран Монголд анх удаа зохион байгуулах юм. Утас: 9100-3472, 8900-3472.


15.00 цагт: “Холидэй Инн” зочид буудалд: “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас иргэний нийгэм, төр, олон улсын байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Бодлогын түвшинд хамтран ажиллацгаая!” олон талт, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 8611-1985, 8806-1346.



Related news