Хэнтий аймгийн ИТХ-ын даргаар Л.Батсайхан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-30 15:24:16

Хэнтий аймгийн ИТХ-ын анхдугаар хурал 7 дугаар сарын 18-ны өдөр хуралдаж тус хурлаар ИТХ-ын дарга Лхам овогтой Батсайханыг ажлаа хүлээж авсан байна. Та бүхэнд Лхам овогтой Батсайханы товч танилцуулгыг хүргэж байна.

Лхам овогтой Батсайхан нь  1970 оны 9-р сарын 8-нд төрсөн. Нохой жилтэй. Ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Эрхзүйч, төрийн удирдлагын менежер, бизнесийн ухааны магистр мэргэжилтэй.  1988 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1999 онд Цагдаагийн дээд сургууль, 2003 онд Удирдлагын академи  тус тус суралцаж байсан.

Ажлын туршлага: Хэнтий аймгийн шүүхэд ажилтан, нарийн бичгийн дарга, шийдвэр гүйцэтгэгч, ШШГА-нд шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэлийн тасгийн дарга, Аймгийн Засаг даргын Тамгын газарт төрийн захиргаа, хууль зүйн хэлтэсийн дарга, аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга, Аймгийн Засаг даргын зөвлөх, аймгийн Монгол Ардын Намын хорооны даргын зөвлөхөөр ажиллаж байв.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news