“Avatar 2” тасалбарын борлуулалтаараа тэргүүлсэн хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-01-16 14:02:26

ВАШИНГТОН. /AP/. Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан шинжлэх ухааны уран зөгнөлт “Avatar: The Way of Water” уран сайхны кино өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд 31.1 сая ам.долларын орлого олсноор “Box Office”-ын жагсаалтыг тав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ.


Дэлхий дахины кинотеатруудын дэлгэцнээ нээлтээ хийснээсээ хойш энэхүү кино Хойд Америкийн зах зээлээс 563 сая ам.доллар, олон улсын зах зээлээс нийтдээ 1.89 тэрбум ам.долларын ашиг орлого олоод байна. Ингэснээр бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын долоодугаарт жагсаж байна.


Avatar” киноны эхний анги 2009 онд дэлгэцнээ гарч, дэлхий даяар 2.9 тэрбум ам.долларын ашиг орлого олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлоготой киногоор тодорсон бол түүний үргэлжлэл болох дараагийн анги нь арав гаруй жилийн дараа үзэгчдийн хүртээл болж буй нь энэ юм.


Box Office”-ын жагсаалтын хоёрдугаарт “Universal Pictures”, “Blumhouse Productions” компанийн бүтээл шинжлэх ухааны уран зөгнөлт, аймшгийн жанрын “M3GAN/17.9 сая ам.доллар/, гуравдугаарт “Universal Pictures, “DreamWorks Animation” компанийн “Puss In Boots: The Last Wish” анимейшн /13.4 сая ам.доллар/ бичигджээ. 

Related news