ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 43,4 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-13 10:40:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч өнгөрсөн шөнө Рэнчинлхүмбэд 43,4 градус хүйтэн хонолоо. Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 17-27  градус, өнгөрсөн шөнө 29-40 градус, бусад нутгаар шөнөдөө 29-36  градус хүйтэн байв.

Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад 12,3 градус дулаан байлаа. Өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 0-19 см цасан бүрхүүлтэй байна.


Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгороор  30-35 градус, томоохон голуудын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 20- 25 градус хүйтэн байх төлөвтэй байна.

 

 

Related news