ХӨВСГӨЛ: Цагаан-Үүр суманд нэг үндэснээс ургасан 100 салаа мод бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-01-05 12:27:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Монгол орны хойморт орших Хөвсгөл нутагт байгалийн үзэмж төгс хад чулуу, мод, хөшөө дурсгал гээд  сонин содон үзэсгэлэнт газар олон бий. Тус аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс баруун зүгт 5 километрт 100 салаа мод байдаг. Мод нь ганцхан үндэснээс салаалан ургасан маш олон мөчиртэй бөгөөд нийт 100 салаа гэнэ.

 

Тус модонд нутгийн иргэд ахуй амьдралаа даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөн хүслээ шивнэсээр иржээ. Сүүлийн жилүүдэд 100 салаа модыг хүсэл биелүүлдэг хэмээн гадаадын жуулчид, дотоодын аялагч нар зорин ирж залбирдаг болжээ. Монголд 100 салаа мөчир бүхий мод 2 байдаг бөгөөд нөгөөх нь Архангай аймгийн Чулуут голын хавцалд байдаг ажээ.

 

 

 

Related news