Ким Жөн Ун БНАСАУ-ын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилт тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-28 13:25:22

ПЁНЬЯН. /KCNA/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны VI бүгд хурлын хоёр дахь өдрийн хуралдааны үеэр 2023 онд батлан хамгаалах хүчээ бэхжүүлэх зорилтыг тодорхойллоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.


Хурлын үеэр Ким Жөн Ун Солонгосын хойгт үүссэн "шинэ ээдрээтэй байдал" болон олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн илтгэл тавьсан байна.


"Өөрийгөө хамгаалах чадавхыг бэхжүүлэх шинэ гол зорилтуудыг тавьж, үүнд хүрэхийн тулд өөрчлөгдөж буй хүнд нөхцөл байдлын хариуд 2023 онд ихээхэн хүчин чармайлт тавих хэрэгтэй" гэж KCNA-ийн мэдээнд дурджээ.


БНАСАУ-ын удирдагч мөн "2022 онд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд зэрэг социалист соёлын бүтээн байгуулалтын янз бүрийн салбарт олсон амжилт, туршлагыг арвижуулах зарчим, арга замуудыг дурдсан байна".


Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурал даваа гарагт эхэлсэн бөгөөд хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна.

Related news