Зэвсгийн хяналтын тухай Оросын тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-08 13:06:08

НҮБ. /RIA Novosti/.  Зэвсэгт хяналт тавих тухай гэрээний тогтолцоог бэхжүүлэх талаар ОХУ-ын санаачлан өргөн барьсан тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей /ЕА/ баталжээ. 


"Зэвсэгт хяналт тавих, хураах, үл дэлгэрүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүдийн тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх нь" хэмээх нэртэй уг тогтоолд эдгээр гэрээний бүх заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан бүх улс оронд уриалсан байна. 


Тогтоолыг санаачлагчид мөн зэвсгийн хяналтын чиглэлээрх гэрээний тогтолцоог бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргах шаардлагатай байгааг дурджээ.


Баримт бичигт дурдсанаар, зэвсэгт хяналт тавих, хураах, үл дэлгэрүүлэх тухай баримт бичгүүдийн тогтолцоог алдагдуулж буй аливаа үйлдлийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхийн тогтвортой байдал хийгээд олон улсын аюулгүй байдлыг алдагдуулж байна гэж үзнэ.


Тогтоолыг боловсруулагчид мөн ийм гэрээний бүрэн бүтэн байдлыг хадгалахад тусалж, улс орнуудад энэ төрлийн нэмэлт хэлэлцээр байгуулахад тус дөхөм болох арга хэмжээг нэмж боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас хүссэн байна.

Related news