Агаарын нислэг, виз олголтыг нэмэгдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-06 08:58:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж байгаа. Энэ хүрээнд ирэх 3 жилд Монголыг зорих иргэний агаарын тээврийн нислэгт хязгаарлалт тавихгүй байхаар Аялал жуулчлалын хуулийн шинэчилсэн төсөлд тусгаад байна. 


Тодруулбал, агаарын тээврийн салбарын либералчлалыг эхлүүлж ирэх 3 жилд манай улсыг зорин зорчих нислэгт хязгаарлалт тавихгүйгээр бүх улсаас ирэх агаарын тээврийг хүлээн авах юм. Мөн үүнтэй уялдуулан и-виз олгох улс орнуудын тоог 2 дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгоно.


Аялал жуулчлалын салбарын эрх зүйг сайжруулах зорилгоор 2000 онд баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар бэлэн болгож УИХ-д өргөн бариад байна. 

Related news