ОРХОН: Сурагчид өглөөний цайгаа өөрсдөө бэлдэх сургалтад хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-22 14:28:42
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Эрүүл хүүхэд" төслийн хүрээнд сурагчдыг өглөөний цайгаа уух дадалд сургах зорилгоор "Ходоод минь сэрээрэй" шим тэжээлийн сургалт, өдөрлөг боллоо.


Сургалтад 9-12 дугаар ангийн 50 сурагч хамрагдаж, 5-6 төрлийн өглөөний цайг өөрийн гараар бэлтгэх аргад суралцлаа. Сургалтыг ерөнхий боловсролын 25 сургуулийн эрүүл мэндийн багш нар хамтран зохион байгуулсан юм. Тэд өнгөрсөн  сард хоол зүйн чиглэлээр сургагч багшаар бэлтгэгдсэн юм.


Дээрх төслийг эхлүүлэхээс өмнө Орхон аймаг сурагчдаас өглөөний цай, эрүүл хооллолтын талаар судалгаа авахад 75 хувь нь өглөөний цай огт уудаггүй гэсэн дүн гарчээ. Иймд “Эрүүл хүүхэд” төслөөр дамжуулж сурагчдад эрүүл зөв хооллолтын боловсрол олгохоор "Ходоод минь сэрээрэй" өдөрлөгийг зохион байгууллаа. 

Related news