Visit Mongolia аппликейшн, www.mongoliatravel.guide цахим хуудсыг ажиллуулж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-11-12 13:43:53
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг "Монголд зочлох жил” болгон зарлаж, уриа үгийг "Welcome to Mongolia" хэмээн баталсан юм.


Энэ ажлын хүрээнд www.mongoliatravel.guide цахим хуудас, Visit Mongolia аппликейшныг туршилтын байдлаар ажиллуулж эхэлжээ. Жуулчдад зориулан бүтээсэн www.mongoliatravel.guide цахим хуудас, Visit Mongolia аппликейшн нь монгол, англи, орос, хятад, япон, испани, солонгос хэлээр монгол орны түүх, соёл, урлаг, ёс заншил, хоол хүнс, байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх танилцуулга, аялал жуулчлалын арга хэмжээнүүдийн хуваарь, бусад мэдээллийг багтаажээ.







Related news