ХӨВСГӨЛ: Хүүхдийн тусламжийн утсанд 214 дуудлага иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-09 08:01:26
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламжийн 7038108 утсанд он гарсаар 214 дуудлага иржээ.
 
Хүүхдийн эрхийн зөрчлийн улмаас 199 иргэн хандсан бол 15 иргэн зөвлөгөө мэдээлэл авсан байна. Тодруулбал, гэр бүл дэх хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага 84,5 хувь, боловсролын салбарын хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага 8,4 хувь, олон нийтийн үйл ажиллагаан дахь хүүхэд хамгаалалтай холбоотой дуудлага 3,2 хувь, хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой 2 дуудлага ирсэн байна.  

Ирж буй дуудлагын 51,8 хувь нь Мөрөн сумаас ирж байгаа тул тус сумын хүүхэд хамгааллын багийг идэвхжүүлэн ажиллуулах шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр хэллээ.
Related news