Онгон сумын цэцэрлэгийг өргөтгөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-22 14:34:38

Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төслийг санхүүжүүлэхээр болжээ.

Тус хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлсэн төслийн тоо 500-д хүрснийг тохиолдуулан 8 дугаар сарын 16-ны өдөр  ёслолын ажиллагаа зохион байгуулж, цаашид хэрэгжүүлэх төслүүдэд хоёр тал гарын үсэг зурсан юм. Төслөөс "Сүхбаатар аймгийн Онгон сумын цэцэрлэгийн өргөтгөлийн төсөл”-д нийт 84,298 ам.долларын тусламж үзүүлэхээр болсон байна.

Онгон сумын хүүхдийн цэцэрлэгийн байранд анх ашиглалтанд орсноосоо хойш өргөтгөл хийгдэж байгаагүй бөгөөд тус цэцэрлэг нь 150 хүүхэд хүлээн авах чадалтай ч одоогоор 185 хүүхэд хамрагддаг. Харин энэхүү өргөтгөл хийгдсэнээр 240 хүүхдийн хүчин чадалтай болох юм.

2015 онд уг хөтөлбөрийн хүрээнд Баруун-Урт сумын 6-р цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж байсан билээ.

Т. Одончимэг

Related news