СҮХБААТАР: 41757 сонгогч санал өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-16 15:42:56

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. 2024 оны УИХ-ын сонгуулиар тус аймгийн хэмжээнд 41757 сонгогч санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгджээ. Сонгогчид цахимаар болон өөрийн биеэр нэрсийн жагсаалттай танилцах боломжтой.


СЕХ-ны тогтоолоор байгуулсан Сүхбаатар аймгийн Сонгуулийн хорооны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хамгийн эхэнд салбар болон хэсгийн хороодоо байгуулсан. Аймгийн сонгуулийн хороо 13 салбар хороо, 65 хэсгийн хороотойгоор 2024 оны УИХ-ын сонгуулийг зохион байгуулна. Энэ удаагийн сонгууль онцлогтой. Бид анх удаа томсгосон тойргоор сонгуульд оролцож саналаа өгнө, саналын хуудас хоёр төрөл байна. Зүүн бүсийн тухайд 6 дугаар тойрог, долоон мандаттай. Сонгогчид заавал долоон нэр дэвшигчийг сонгоно, мөн нэг намыг сонгоно. Яг энэ санал өгөх үйл явцтай холбоотой сургалт мэдээллүүдийг иргэдэд цаг тухайд нь өгч байна гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга П.Мөнхжаргал хэллээ.


Сонгууль болохтой холбоотойгоор иргэдийн шилжит хөдөлгөөн бүрэн зогссон. Харин нэр дэвшигчдийн туслах, ухуулагч болон штабын ажилтнууд, тухайн тойрогт шинээр цэргийн албанд татагдаж ирсэн цэргүүдийн шилжилт хөдөлгөөнийг хуулийн хугацаанд хийх юм.


Related news