ДОРНОД: Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-10-14 14:14:27

Дорнод /МОНЦАМЭ/. Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Яг одоо ХДТ-т үе үеийн ИТХ-ын төлөөлөгчид хуран цуглаж, хүндэтгэлийн хуралдаа оролцож байна.   


1992 онд батлагдсан шинэ Үндсэн хуулийн хүрээнд Дорнод аймгийн ИТХ тухайн оныхоо есдүгээр сарын 26-нд анхны хуралдаанаа хийснээр шинэ үеийн түүхийг эхлүүлж байжээ. Энэ цагаас хойш Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 303 удаагийн нэгдсэн хурлыг үе үеийн ажлын алба, төлөөлөгчид зохион байгуулж, тухайн цаг үе бүрт аймаг орныхоо ажил амьдралыг шийдвэрлэж ирсэн гэдгийг Хүндэтгэлийн хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр хэлсэн үгэндээ онцолсон юм.

Орон нутгийн найман удаагийн сонгуулийн үр дүнд буюу шинэ Үндсэн хуулиас хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 2000 гаруй төлөөлөгч сонгогдон ажиллаж байжээ.



Related news