ӨВӨРХАНГАЙ: "Үндэсний номын баяр" Өвөрхангайд...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-16 18:50:42

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, Төв номын сангаас 32 дахь Үндэсний номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгууллаа.

Баярын хүрээнд “Бүтээлч номын санч”, “Номыг дээдлэгч хамт олон”, “Шилдэг гэрийн номын сан”, “Шилдэг угийн бичиг хөтлөгч иргэн”, “Үлгэрийн баатрууд амилсан нь” уралдаан, танин мэдэхүйн “Алтан хонх” тэмцээн, өглөөний уншлага, “Аман зохиолоос судалья” ярилцлага, “Миний уншсан хамгийн сайхан ном” хэлэлцүүлэг, “Найрагтай намар” уран зохиолын үдэшлэг зэргийг зохион байгуулж байна. 

Related news