МУЗН-ийн Дунд шатны хороодын сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-08-16 19:10:21

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн Дунд шатны хороодын зүүн бүсийн сургалт энэ сарын 15-16-ны өдөр Чингис хотод боллоо.

Уг сургалтаар дунд шатны хороонд МУЗНийгэмлэгийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, төр Улаан Загалмайн хамтын ажиллагааг дэмжих, дүрмийн хэлэлцүүлэг хийх, гамшгийн эрсдлийг бууруулах, даван туулах чадварыг нэмэгдүүлэх зорилготой мэдээллийг өгөв.

Сургалтанд Дорнод, Сүхбаатар аймгаас 9, 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн бөгөөд Хэнтий аймгаас Улсын бүртгэл статистикийн газар, ХЭҮКомисс, НХҮХэлтэс, Хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын алба хаагчид хамрагдлаа.

Сургалтын үеэр  МУЗНийгэмлэгийн ЕНБДарга Н.Болормаа, Аймгийн засаг дарга Н.Ганбямба нар тус сургалтанд оролцогчдод амжилт хүсч орон нутгийн зүгээс хамтран ажиллаж, дэмжих бодлого барьж ажиллахаа илэрхийллээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news