АРХАНГАЙ: Өгий нуурыг цэвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-09-12 13:47:16

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Орхон-Чулуут голын сав газрын захиргаанаас Өгий нуурын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг энэ сарын 9-ний өдөр зохион байгуулжээ. БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зохион байгуулсан энэхүү ажилд нийт 50 гаруй хүн оролцож, 11 тонн хог хаягдлыг Хархорин сумын төвийн төвлөрсөн хогийн цэгт хаясан байна.

 

Хог цэвэрлэгээний ажилд Өгийнуур сумын ЗДТГ, нуурын усны харуул, Хатан өгий, Өгий далай жуулчны бааз, гэр буудлууд, аялагчид, нутгийн иргэд хамтран ажиллажээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Л.Саруулбат ахлагчтай “Өгий“ спорт загасчлалын клубийн хамт олон “Өгий нуураа хамтдаа цэвэрлэе” аянд нэгдэж дэмжлэг үзүүлж, оролцжээ.



Related news