Ахмадын баярыг тэмдэглэх хугацааг наашлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-15 16:32:08

Өмнөговь аймгийн Манлай сумынхан ахмадынхаа баярыг тэмдэглэх өдрийг наашлуулан өнөөдөр тэмдэглэж байна. 10 дугаар сарын 1-нд тус баярыг тэмдэглэдэг байсан хэдий ч энэ жил ийнхүү 8 сард тэмдэглэхээр шийдвэрлэсэн гэнэ.

"Урин цагт оюутнууд буцахаас өмнө ийн ахмадуудаа баярлуулах нь хөдөө орон нутагт тохиромжтой гэж ийм шийдвэр гаргасан. Энэ баярыг тохиолдуулан Засаг даргын тамгын газрын зүгээс дааганы уралдаан, өсвөрийн бөхийн барилдааныг нь зохион байгуулж байна" гэж тус сумын Засаг дарга н.Бурмаа ярилаа.

Манлай сумынхан ахмадынхаа баяраар 20 гаруй хурдан даага уралдуулж, 8-аас доош насны өсвөрийн 16 бөх барилдуулан ахмадуудаа баярлуулж байна. Маргааш даам, шатар, даалуу, хөзөр зэрэг тэмцээнүүд болох юм.

Тус сум нь 250 гаруй ахмадуудтай бөгөөд уламжлалт баяраараа 100 гаруй нь ирээд байгаа ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн 

Related news