Эрдэс бүтээгдэхүүний экспорт 52 хувийн гүйцэтгэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2022-08-09 15:09:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэс бүтээгдэхүүний экспорт дунджаар 52 хувийн гүйцэтгэлтэй байгааг УУХҮЯ мэдээллээ. Тодруулбал, нүүрс 64.2, зэсийн баяжмал 71.8, төмөр 45.8, алт 50.9, цайр 85.6 хувь байгаа аж.


Долоодугаар сарын 29-нөөс энэ сарын 4 хүртэл 6,271 автомашин нийт 767.2 мян.тн нүүрс экспортоолжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 508.4 мян.тн буюу 2 дахин нэмэгдсэн байгаа юм. Мөн оны эхнээс 11,547.2 мян.тн нүүрс гаргаснаар нүүрс экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс 1,092.1 мян.тн буюу 10.4 хувиар нэмэгдлээ. Долоо хоногт 232 автомашин, 176 чингэлэг буюу оны эхнээс 871.2 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 107.3 мянган тонноор буюу 14 хувийн өсөлттэй байв.


Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 570 автомашин, 553 чингэлэг буюу оны эхнээс 2,315.2 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 51.5 хувиар багассан байна.


Түүнээс гадна Монголбанк оны эхнээс 8 дугаар сарын 4-ний байдлаар 10.18 тонн алт худалдан авчээ.

 

Related news