Нэгдүгээр улиралд 723.1 мянган тонн ачаа тээвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-01 15:19:12

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Тавантолгой төмөр зам” ХХК энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 723.1 мянган тонн ачаа тээвэрлэж, улирлын төлөвлөгөөгөө 97 хувь биелүүллээ.


Тодруулбал, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 323.4 мянга, “Тавантолгой-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 399.7 мянган тонн ачааг тээвэрлэснийг тус компани мэдээлжээ. Тээвэрлэсэн нийт ачааг төрлөөр нь ангилвал экспортын нүүрс 437.3 мянга, сайжруулсан түлшний түүхий эд 177.6 мянга, нефтийн бүтээгдэхүүн 31 мянга, аммонийн нитрат 1 мянган тонн, бусад ачаа 76 мянган тонн байв. 


Related news