АРХАНГАЙ: Төл малын 95.7 хувь нь бойжиж байна

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-22 12:48:35

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрөгч 6 дугаар сарын 1-ний байдлаар оны эхний хээлтэгч малын 82.1 хувь нь буюу 2010.2 мянган эх мал төллөжээ. Гарсан төлийн 95.7 хувь нь буюу 1924.8 мянган төл мал бойжиж байна. Төл бойжилтыг малын төрлөөр үзвэл гарсан ботгоны 98.2 хувь, унаганы 97.2 хувь, тугалын 97 хувь, хурганы 96.2 хувь, ишигний 94.1 хувь нь бойжиж байна.  

Оны эхний малын 0.7 хувь буюу 37.4 мянган том мал хорогдсоны 0.02 хувийг тэмээ, 5.2 хувийг адуу, 7.2 хувийг үхэр, 53.9 хувийг хонь, 33.7 хувийг ямааны хорогдол эзэлжээ. Өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд том малын хорогдол 3.6 дахин буурсан байна.



Related news