ХХААХҮ-н дэд сайд Ж.Сауле ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-08-11 15:05:57

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХХААХҮ-н дэд сайдаар томилогдсон Ж.Сауле өнөөдөр үүрэгт ажилдаа орлоо.

Түүнийг ХХААХҮ-н сайд П.Сэргэлэн болон яамны хамт олон хүлээн авч, амжилт хүслээ.

Ж.Сауле нь 2008-2012 оны хооронд ХХААХҮ-н дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд “Атрын III аян", "Монгол мал" хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлогыг баталж хэрэгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.

Товч намтар:

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг.

Эрдэнэт хотын 10 жилийн нэгдүгээр сургуулийг 1978 онд, Орос хэлний багшийн дээд сургуулийг 1983 онд, Москвагийн орос хэлний багшийн дээд сургууль 1987 онд, МУИС-ийг 2001 онд Удирдлагын академийг 2005 онд төгссөн. Түүнчлэн Герман, Болгарт хөдөө аж ахуй, газар тариалан, Япон, Солонгост хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна.

-1983-1996 онд нийслэлийн 57 дугаар сургуульд багш,

-2002-2006 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт ахлах зохион байгуулагч,

-2006-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт,

-2008-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд,

-2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2013 оноос МАН-ын Зөвлөхүүдийн танхимын Нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан.

Ч.Ариунболд

Related news