ОРХОН: Номын төвийн нэрийг “ Нийтийн номын сан” болгон өөрчиллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-18 15:26:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Аймгийн ИТХ-ын хуралдаанаар Номын төвийн нэрийг өөрчилж Нийтийн номын сан болголоо. Эрдэнэт хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1993.12.04-ний өдрийн 131 дүгээр тогтоолоор  Эрдэнэт хотын Номын санг Хүүхдийн номын сан, Номын худалдааг нэгтгэн “Номын төв” болгосноос хойш 29 жил болжээ. 

2014 онд батлагдсан “Номын сангийн тухай хууль”-ийн гуравдугаар зүйл буюу хуулийн нэр томъёоны тодорхойлолтод үндсэн хэллэг нь “Нийтийн номын сан” гэсэн нэршлээр бичигддэг. Харин номын сан нь дотроо нийтийн, сургалтын, хүүхдийн, эрдэм шинжилгээний гэсэн төрөлтэй байна гэж заажээ. 

2007 онд батлагдсан “Аймаг нийслэлийн нийтийн номын сангийн үлгэрчилсэн дүрэм”-ийн 1.1-д /Аймаг нийслэлийн нийтийн номын сан нь цаашид “Нийтийн номын сан” гэнэ/ бие даасан үйл ажиллагаатай, иргэдэд ном, хэвлэл мэдээллээр үйлчлэх, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэгтэй гэж заажээ. Энэ нь олон улсын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтад хамрагдахад нэршлийн хувьд ойлгомжгүй байдал үүсдэг. Тухайлбал, олон улсын нэршлээр “Номын сан” гэсэн үг нь “Library” хэмээн түгээмэл орчуулагддаг бол “Номын төв” гэдэг үг нь “Book center” хэмээн зөрүүтэй орчуулагддаг ажээ. Дээрх учир шалтгааны улмаас Номын төвийн нэрийг өөрчлөх хэрэгцээ шаардлага үүсч  ИТХ-ын хуралдаанаар нэршлийг Нийтийн номын сан болгон өөрчиллөө.  

Related news