“Moderna”-гийн шинэ вакцин нааштай үр дүн үзүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-06-09 14:22:16

ВАШИНГТОН. /Reuters/. Америкийн биотехнологийн “Moderna” компанийн коронавирусний туршилтын вакцин “омикрон” хувилбарын эсрэг нааштай үр дүн үзүүлж байгааг эмнэлзүйн шинэ мэдээлэл харуулжээ.


Тодруулбал, шинэ вакцины нэмэлт тунг тарьснаас нэг сарын дараах байдлаар “омикрон”-ы эсрэг үйлчлэх эсрэг биетийн түвшнийг анхны вакциныхаас ойролцоогоор найм дахин нэмэгдүүлсэн байна.


“Вакцин санаа зовоож буй хувилбаруудаас илүү сайн хамгаална гэж бид урьдчилан таамаглаж байна” гэж “Moderna”-гийн гүйцэтгэх захирал Стефан Бансель хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, вакцинтай холбоотой урьдчилсан мэдээлэл, дүгнэлтийг зуны сүүлээр холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Уг вакциныг “хоёр валенттай бүүстер” гэж нэрлэж байгаа нь коронавирусний анхны хувилбар болон “омикрон” хувилбарын аль алиных нь эсрэг үйлчилнэ гэдгийг илэрхийлж байгаа юм байна. Moderna”-гийн мэдээлснээр, туршилтад гурван тунг хэдийнээ тариулсан 800 гаруй хүнийг хамруулж, 377-д нь анхны вакцины дөрөв дэх тунг, 437-д нь шинэ вакциныг тарьжээ. Ингэхэд аюулгүй байдал, гаж нөлөөний үзүүлэлтүүд нь анхны вакцины нэмэлт тунтай нийцсэн байна. . 

Related news